Setgeld mine dulaahan hair baidag
Semerchihvii gej uruul busdaas aidag
Setgeld mine zuulun gunig baidag
Sederchihvii gej uuriin gantsaardalaas aidagaa
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Үүрд хайрлана 
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Хайртай гэдэг үгийг
Хаа хамаагүй битгий чулууд
Хааяа хааяахан амтат чихэр шиг
Харамлаж бага багаар өг
Хаа нэгтээ чиний хайрыг
Хачин ихээр хүлээсэн бүсгүй
Хамаагүй шидсэн үгэнд чинь оногдоод
Хөөрхий зүрхээ өвтгөж мэднэ ээ
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Chamaas bi zuudiig chine guiy ZUIRMEGLEECH
Chamaas bi uruuliig chine guiy VNSEECH
Chamaas bi xartsiig chine guiy SHIRTEECH
Chamaas bi ZVRXiig chine guiy XAIRLAACH
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
saihan tsaraig chin haraad dogdoldgiig medeh uu
busdaas chamaig haramlahda harddagiig medeh uu
ooriig chin uguilehde shanaldagiig medeh uu
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
minii zurhiig chi tsoojilchihson
miniih baigaasai geed haramlachihsan
hair gedeg bat buh tsoojoor
hamag biyiig mini chi tsoojilchihson
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
nudee aniad hairiigaa bod goy bgaa biz
zurhee daraad zuudelj hono jargaltai bga biz
sanad bval zalgad bi bj l bna
setgel gargad msg bich unshij l taaraa...
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
chamtai baihdaa yunas ch iluu jargaltai bdag itgeerei hairt mini
chamd bas heterhii hairtai gedegt mini itgeerei hongor mini
buhii l biy mini chiniih gedegt itgeerei minii hongor
chamaigaa odoo uhmer ih sanaj bga gedegt mini itgeerei minii hair
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Нүгэл үйлдэнэ гэдэг хэцүү юм
Нүцгэн гараараа халгай зулгаах мэт саваагүйтэж
Төөргөндөө богтлогдсон эрийн зүрхээр оролдчихоод
Төөрсөн янзага шиг түгшиж явах хэцүү юм
Үйлтэй хорвоогийн салхинд гувруу болтол ороолгуулавч
Үлээхэд чичрэм эмзэг дурлалдаа шатан шаналж
Нүднээс далдуур учирснаа жаргал болгон зовж
Нүүдлийн шувуу шиг эргэж буцах хэцүү юм
Сар ичингүйртэл чамаар сэтгэлдээ зогоож
Сал эцтэл чиний хайрын далайд хөвж
Чадал шавхсан хайранд чинь сэлж
Чамд дурлах хэцүү юм
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Хөндүүрлээд байгаа зүрхний минь үер мэт зовлон
Хөшгиний цаана шуурах хаврын салхи мэт тавгүй
Хээрийн үнэр, яргуйны настай зуурын төдий бодлууд
Хэзээ ч юм зурсан зураг шиг тавилангийн өрөөнд төөрөлдөнө
Ханш нээж урин цагийн дуулал орчлон даяар эгшиглэхэд
Сэтгэл гэдэг тогтож өгөхгүй хавсрага мэт хуйсагнаад
Харгуй замаар нялх ургамал амьдрал царайчлан соёолох
Хамаг бүхнийг өрөвдөж зүрх шимшрээд нэг л тавгүй
Энэрэх гэсэндээ гишгэж чадамгүй хөөрхий тэр навчис
Эмзэглэхийг минь мэдрээд бөхийж байх шиг санагдана
Ивээл дулаан нарны дор ертөнцийн нэгэн эс би бээр
Эгэлгүй их хайраараа орчлонг бүхлээр нь жаргаахсан
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Yund ch barigdahgui salxi met sereglen baiya
Yu ch diilehgui galshig oodrog baiya
Yug ch ariutgaj chadah suu shig zoolon baiya
Yu ch ul hureh od shig gayalalzaj baiya
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Хайр, хайрын дундаас
Хамгийн үнэнч хайрыг та юу гэж бодно вэ?
Магадгүй та энэ хайрыг
Мартагдашгүй хайртай зүйрлэнэ байх
Гэнэн та энэ хайрыг
Газар нутагтайгаа нийлүүлнэ байх
Гэвч энэ чинь буруу юм шүү
Гайхамшигт үнэнч хайр бол
Эхийн хайр юм, эцгийн хайр юм
Энэ дэлхий нурсан ч
Эмгэн шулам болсон ч
Ямар ч царайтай байсан ч
Ядуу зүдүү амьдарсан ч
Эхийн хайр үнэнчээрээ байна
Эгнэгт нуршгүй цайз шиг байна
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤